- зүрх өвдөх
- гар хөл бадайрах
- хөл өвдөх
- доод мөчинд шарх үүсэх
- аливаа үрэвсэл
- чих шуугих (тиннитус)
PADMA компаний санд хадгалагдаж байгаа Түвд-Монгол тангийн Gabur 28 дугаартай жороор үйлдвэрлэсэн ургамлын гаралтай PADMA 28 эм нь Швейцарь улсад 1977 оноос эхлэн артерийн цусны эргэлтийг сайжруулах эмээр бүртгэгдсэн.
PADMA 28 эмийг артерийн судас нарийссаны улмаас үүсэх бүх төрлийн эмгэг, зовиурын үед хэрэглэнэ. Бие эрхтэнд цусан хангамж дутагдсанаас зүрх өвдөх, гар хөл бадайрах, арьсны өнгө өөрчлөгдөх, доод мөчинд шарх үүсэх, хөл өвдөх, үрэвсэл удаан хугацаагаар эдгэхгүй байх, чих шуугих (тиннитус) зэрэгт энэ эмийг ууна.
Түвд анагаах ухааны үүднээс үзвэл Campher (Түвдээр Gabur)-т суурилсан эм нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвсэл намжаах, бактерийн эсрэг үйлчилгээтэй.
PADMA 28–ын найрлаганд байгаа хорь гаруй төрлийн эмийн ургамлын дотор антиоксидант буюу хор гадагшлуулах үйлчилгээтэй ургамал нилээд бий.
PADMA 28 эм нь Швейцарь улсад 60, 200, 540 ширхэгтэйгээр савлагдан худалдаанд гардаг.
PADMA 28 эмийн идэвхтэй найрлага: Pulvis буюу Aegle sepiar fructus 20мг, Aquilegiae vilgaris herba 15 мг, Calcii sulfas hemihydricus 20 мг, Calenulae flos cum calyce 5 мг, d-Camphora 4 мг, Cardamomi fructus 30 мг, Caryophylli flos 12 мг, Costi amari radix 40 мг, Kaempferiae galangae rhizoma 10 мг, Lactucae sativae folium 6 мг, Lichen islandicus 40 мг, Liquiritiae radix 15 мг, Meliae tousend fructus 35 мг, Myrobalani fructus 30 мг, Pimentae fructus 25 мг, Plantaginis lanceolatae folium 15 мг, Polygoni avicularis herba 15 мг, Potentillae aureae herba 15 мг, Santali rubri lignum 30 мг, Sidae cordifoliae herba 10 мг, Aconiti tuber 1 мг, Valerianae radix 10 мг.