Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий зүйл

Padma.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото контентуудыг бүхэлд нь Дэл Магнай ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг ашиглах ёстой. Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг санал болгож байна.

Дэл Магнай ХХК
Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 75-р байр, 1-101 тоот
Утас: 9945 1812

 

Дэл Магнай ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдох болно.

Дэл Магнай ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлт хийх эрхтэй.

Оюуны өмчлөл

Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.

Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

Сурталчилгаа

Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.

Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолийг Сайт хариуцлага хүлээхгүй.

Уншигчдын сэтгэгдэл

Padma.mn –ийн нийтлэлд орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.

Уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг сайтын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн устгах бүрэн эрхтэй.

Та санал сэтгэгдэлтэй холбоотой мэдээлэл санал шүүмжийг манай сайтын эрхлэгч info@delmagnai.mn хаягаар мэдээлэл өгөх боломжтой.

Шинэчлэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2017 оны 06-р сард сарын 01-нд шинэчлэгдсэн болно.