СУДАЛГАА

МЭДЛЭГИЙН ГҮҮР

PADMA-гийн эмийн ургамлын бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяар хамгийн сайн судлагдсан Түвд-Монгол эмийн жорууд болжээ.

PADMA үүсгэн байгуулагдахаасаа эхлэн төрөл бүрийн соёл, мэдлэг, анагаах ухааны салбаруудыг хооронд нь холбох гүүр болсон бөгөөд энэхүү гүүрийн эс ширхэг бүр нь шинжлэх ухааны судалгаа байлаа.

Үүнгүйгээр бид тангийн үйлчилгээг тайлбарлах боломжгүй билээ.

Иймээс ч бид 45 жилийн турш Швейцарь, Европын болон бусад орнуудын эрдэм шинжилгээний судалгааны ажилд оролцсоор ирсэн.

Сүүлийн жилүүдэд түвд танг судлах нь эрс нэмэгдэж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний гол ажлуудыг олон улсын анагаах ухааны мэдээллийн сан болох PubMed-ээс судалж болно.

Эрдэм шинжилгээний ажлын ололтууд нь нэг талаасаа баруунд Түвд-Монгол уламжлалт анагаах ухааныг нэвтрүүлэх боломжийг олгох, нөгөө талаасаа уламжлалт анагаах ухааныг олон улсын түвшинд гаргахад оршино.

PADMA-гийн бүх бүтээгдэхүүнүүд олон улсын эмийн стандартыг хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдана.
Швейцарийн PADMA компани нь 1969 оноос эхлэн Түвдийн уламжлалт анагаах ухааны мэдлэг дээр үндэслэн ургамлын гаралтай эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.