ЧАНАР

ӨНДӨР ТҮВШИН

Уламжлалт тан нь орчин үеийн олон улсын стандартыг хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдаж нарийн тунгаар савлагдаж байж ашиг шимээ бүрэн өгнө.

PADMA-гийн бүх бүтээгдэхүүнүүд Швейцарийн Вэтцикон хотод үйлдвэрлэгддэг.

Үйлдвэрлэлийн шат дамжлага бүр нь орчин үеийн эмийн GMP (Good Manufacturing Practice) буюу „Үйлдвэрлэлийн зохистой дадал“-ийн шаардлагыг хангаж байдаг.

Эмийн ургамлуудыг аль болох байгалийн хэлбэрээр нь байлгахын тулд хандлах юмуу химийн урвалд оруулдаггүй. Аливаа нөөцлөгч бодис, үнэртүүлэгч, амтлагч, өнгө оруулагч бодисууд  манай бүтээгдэхүүнд ордоггүй.

Эмийн найрлаганд орох түүхий эдийг дэлхийн өнцөг булан бүрээс авах бөгөөд ургамлын цэвэр ариун байдал, чанар, гарал үүслийн тогтвортой байдалд маш их анхаарч нарийн хяналт тавин ажилладаг.

Ихэнх эмийн ургамал нь тусгайлан ургуулсан тариалангийн талбайгаас ирдэг учраас эмийн ургамлын чанар тогтвортойгоос гадна солигдох боломж огт байдаггүй.

 

PADMA -гийн эмийн найрлагад байгалийн зэрлэг ургамал ч орно. Энэхүү зэрлэг ургамлуудыг устахаас сэргийлэх үүднээс бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэйгээ хамтран ургамал түүж бэлтгэдэг хүмүүсийг тусгайлсан сургалтанд хамруулдаг. Зэрлэг болон таримал ургамлуудын аль нь ч ялгаагүй олон улсын эмийн ургамлын шаардлага GACP (Good Agricultural and Collection Practice for Starting Materials of Herbal Origin) буюу „Хөдөө аж ахуй, эмийн ургамлыг цуглуулах зохистой дадал“ -ыг хангасан байх ёстой.

Үүнээс гадна PADMA шударга худалдааны журмыг баримталдаг.

Ургамлын цэвэр ариун байдлыг чухалд үзэж үйлдвэрлэлийн явцад пестицид, хүнд металл, мөөгөнцөрийн халдвар байгаа эсэхийг шат дамжлага бүр дээр хяналт тавьж байдаг.

Манай бүтээгдэхүүнүүд нь GDP (Good Distribution Practice) буюу „Түгээлтийн зохистой дадал“ –ыг ханган ажилладаг бөгөөд тараагдахаас өмнө 300 гаруй төрлийн чанарын шалгалтанд ордог.

Швейцарийн PADMA компани нь 1969 оноос эхлэн Түвдийн уламжлалт анагаах ухааны мэдлэг дээр үндэслэн ургамлын гаралтай эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.
PADMA -гийн эмийн ургамлын бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяар хамгийн сайн судлагдсан Түвд-Монгол эмийн жорууд болжээ.