КОМПАНИ

1969 ОНООС ЭХЛЭН

PADMA компани нь эмийг Түвд-Монгол уламжлалт анагаах ухааны тангийн жор дээр үндэслэн баруун Европын чанарын стандартын дагуу үйлдвэрлэдэг дэлхий даяар цорын ганц гэгдэх эмийн үйлдвэр.

Тус компани нь 45 жилийн турш Түвд-Монголын эртний уламжлалт анагаах ухааны мэдлэгийг Европын орчин үеийн шинжлэх ухаантай холбох гүүр болон өнөөгийн анагаах ухаанд эдгээрийг хослуулах боломжийг олгосон нь бусдаас онцлог.

 

ИРЭЭДҮЙТЭЙ ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

PADMA-г үүсгэн байгуулагч Kaрл Люц 1954 онд тохиолдлоор Цюрих хотод болсон Түвд анагаах ухааны тухай хуралд оролцжээ. Тэрээр энэхүү нууцгай анагаах ухааны ертөнцийг бишрэн, түүний үзэл баримтлал, философийг судлахийг хүсчээ. Ингээд олон жил энэ сэдвээр эрчимтэй судалж байхдаа Монгол Түвд эмч Чүлтэм Бадамтай танилцсан байна.

Чүлтэм Бадам эмч Байгал нуурын зүүн талын нутгаас гаралтай байсан бөгөөд 1850 онд Байгал нуурын хавьд тухайн үед гарсан цусан суулга өвчний дэгдэлтийг дарсан тул Санкт Петербург хотод Оросын хааны урилгаар ирж байжээ. Хэдэн жилийн дараагаар тэндээ Европын анхны Түвд-Монгол тангийн эмийн санг нээсэн байна.

 

1960 онд доктор Петер Бадамжав өөрийн гэр бүлийн тангийн жорын цуглуулгаа Карл Люцэд өгчээ. Түвд анагаах ухаан баруун Европод орж ирсэн энэхүү ер бусын түүх нь Maртин Саксэрын хийсэн „Journeys with Tibetan Medicine“ (Түвдийн анагаах ухаанаар аялсан нь) гэдэг кинонд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

 

Карл Люц нь Цюрих хотод Түвд анагаах ухааныг судлах бүлэг байгуулан арваад орны эрдэмтдийг оролцуулан уламжлалт тангийн жорыг хэрэглэх арга дээр ажиллаж байжээ. Энэхүү ажлын үр шимээр 1960 он гэхэд Түвд-Монгол тангийн жорыг ямар өвчний үед хэрэглэж болох талаар жагсаалт гаргасан байна.

Түвд-Монгол уламжлалыг ийнхүү Европын шинжлэх ухаантай хослуулсан нь анагаах ухаанд одоог хүртэл ганцханд орно. Уламжлалт тангийн жорын нууцгай увидас нь PADMA-гийн бүтээгдэхүүнүүдэд бүрэн шингэсэн байдаг.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 2005 оны 8 сард PADMA-д айлчлав

Түвдийн уламжлалт анагаах ухааныг цаашид хөгжүүлэх, баруун Европд байр сууриа олохыг дэмжидгээ илэрхийлэн PADMA AG нь анагаах ухаанд дорнын уламжлалыг баруун Европтой холбох гүүр болж байгаад талархав.

PADMA-гийн бүх бүтээгдэхүүнүүд олон улсын эмийн стандартыг хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдана.
PADMA -гийн эмийн ургамлын бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяар хамгийн сайн судлагдсан Түвд-Монгол эмийн жорууд болжээ.